Үйлчилгээний нөхцөл
Хувилбар 1 · 2026 оны 10-р сарын 20-ноос мөрдөнө.
1. ЕРӨНХИЙ
1.1. softmebel.mn нь Soft Mebel-ийн (цаашид “Soft” гэх) тавилгын онлайн худалдааны албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх) нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.3. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
- “Вэбсайт” гэж Soft-ын бараа бүтээгдэхүүнийг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн softmebel.mn цахим худалдааны системийг;
- “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Вэбсайтыг хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
- “Бэлэн бараа” гэж Soft-ын агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнийг;
- “Захиалгын бараа” гэж Хэрэглэгчийн хүсэлтээр ирүүлэх, эсвэл хэмжээ, өнгө, даавууг нь Хэрэглэгч сонгож хийлгэх бараа бүтээгдэхүүнийг;
- “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийн танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нэг удаагийн код болон бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно.
1.4. Хэрэглэгч Вэбсайтаар захиалга өгөхөөс өмнө Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Уншиж, зөвшөөрч байна” гэсэн сонголтыг идэвхжүүлснээр Хэрэглэгч зөвшөөрсөнд тооцно.
1.5. Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол татгалзах бүрэн эрхтэй. Татгалзсан тохиолдолд Вэбсайтаар захиалга өгөх боломжгүй бөгөөд дэлгүүрт ирж эсвэл утсаар захиалж болно.
1.6. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Soft болон Хэрэглэгч (цаашид “Талууд” гэх) хамтран хяналт тавина.
1.7. “Soft Mebel” худалдааны тэмдэг нь Soft-ын өмч бөгөөд Вэбсайтын лого, нэр, зураг, загварыг хуулах, олшруулах, дуурайх, бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
1.8. Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг Soft бүрэн хариуцна.
2. ХЭРЭГЛЭГЧ БОЛОН БҮРТГҮҮЛЭХ
2.1. Хэрэглэгч Вэбсайтын “Миний бүртгэл” хэсгийг сонгон өөрийн цахим шуудангийн хаягийг оруулна. Soft-оос Хэрэглэгчийн цахим шуудан руу нэвтрэх нэг удаагийн код бүхий цахим гарын үсгийг илгээх бөгөөд Хэрэглэгч уг кодоор нэвтэрнэ. Нэг цахим шуудангийн хаягаар нэг бүртгэл үүснэ.
2.2. Вэбсайтад бүртгүүлснээр Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн захиалах, өөрийн захиалгын явц, хүргэх өдөр, төлбөрийн төлвийг хянах эрхтэй болно.
2.3. Хэрэглэгч нь нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
2.4. Хэрэглэгч нь өөрийн нэр, утас, хүргэлтийн хаяг зэрэг мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ. Худал мэдээлэл оруулсан, давтан худал захиалга өгсөн тохиолдолд Soft тухайн Хэрэглэгчийн бүртгэлийг хаах эрхтэй.
2.5. 18 насанд хүрээгүй хүн эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэйгээр худалдан авалт хийнэ.
2.6. Хэрэглэгч Вэбсайтын талаарх санал гомдол, шинэ санаа, шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй бөгөөд Вэбсайтын чат эсвэл 7777-0000 утсаар илгээнэ.
3. ЗАХИАЛГЫН НӨХЦӨЛ
3.1. Вэбсайт 24 цагийн турш захиалга хүлээн авна. Хэрэглэгч хэдэн ч удаа захиалга хийж болно.
3.2. Вэбсайтад байрлуулсан үнэ нь эцсийн жижиглэнгийн үнэ болно. Захиалгын үнэ нь захиалга илгээсэн үед Вэбсайтад байсан үнээр (хөнгөлөлт, багцын үнийг оруулан) тогтоно.
3.3. Ажлын цагаас гадуур хийсэн захиалгатай Soft-ын ажилтан дараагийн ажлын өдөр холбогдож, бараа, хүргэлтийн хаяг, хүргэх өдрийг тодруулж, төлбөрийн мэдээллийг илгээнэ.
3.4. Хэрэглэгч захиалга хийхдээ Вэбсайтад байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, хэмжээ, өнгө, материалын мэдээллийг сайтар судлах, гэрийнхээ хаалга, шат, өрөөний хэмжээг шалгах зайлшгүй шаардлагатай. Зураг дээрх өнгө нь дэлгэц, гэрлийн нөлөөгөөр бодит бараанаас бага зэрэг ялгаатай харагдаж болно.
3.5. Захиалсан бараа дууссан тохиолдолд Soft Хэрэглэгчид мэдэгдэж, орлуулах бараа санал болгоно. Хэрэглэгч төлбөр төлсөн бол тухайн барааны төлбөрийг бүрэн буцаан олгоно.
4. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
4.1. Хэрэглэгч төлбөрөө Soft-ын дансанд шилжүүлэх эсвэл бэлнээр төлнө. Дансаар шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр захиалгад бүртгүүлсэн утасны дугаараа бичнэ.
4.2. Хэрэглэгч захиалгын төлбөрийг бүрэн шилжүүлж, төлбөр Soft-ын дансанд орсноор захиалга баталгаажна. Захиалга баталгаажсанаар Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцно.
4.3. Захиалга хийснээс хойш 48 цагийн дотор төлбөр Soft-ын дансанд орж ирээгүй тохиолдолд Soft захиалгыг цуцлах эрхтэй. Цуцлагдсан захиалгыг сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл шинээр захиалга үүсгэнэ.
4.4. Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд Soft ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
4.5. Төлбөр баталгаажаагүй захиалгыг Хэрэглэгч “Миний бүртгэл” хэсгээс өөрөө цуцлах боломжтой.
4.6. Төлбөр баталгаажсан ч хүргэгдээгүй бэлэн барааны захиалгыг цуцлахыг хүсвэл Хэрэглэгч 7777-0000 утсаар холбогдоно. Энэ тохиолдолд төлбөрийг ажлын 3 өдрийн дотор бүрэн буцаан олгоно.
4.7. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд Soft тухайн барааг солих эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг Хэрэглэгчид олгоно.
5. ЗАХИАЛГЫН БАРАА ХҮРГЭГДЭХ ХУГАЦАА
5.1. Захиалгын төлбөр Soft-ын дансанд орсон үеэс эхлэн захиалга баталгаажиж, хүргэлтийн хугацаа тоологдоно.
5.2. Бэлэн барааг төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш Улаанбаатар хотод 48–72 цагийн дотор хүргэнэ. Захиалгын барааны хүргэх өдрийг Хэрэглэгчтэй тусад нь тохирно.
5.3. 1,000,000₮-өөс дээш худалдан авалтад Улаанбаатар хотын А бүсэд хүргэлт, угсралт үнэгүй. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөрийг захиалга баталгаажуулахад тохирно.
5.4. Орон нутаг руу захиалсан барааг Хэрэглэгчийн заасан унаанд тавьж өгнө. Унаанд тавьснаас хойшхи тээврийн зардал, эрсдэлийг Хэрэглэгч хариуцна.
5.5. Захиалгын явц, хүргэх өдрийг Хэрэглэгч “Миний бүртгэл” хэсгээс харах боломжтой.
5.6. Хэрэглэгч тохирсон өдөр, цагт хүргэлтийн хаягт байж, бараа оруулах зам (хаалга, шат, цахилгаан шат)-ыг чөлөөтэй байлгана. Хэрэглэгч хаягтаа байгаагүйгээс дахин хүргэх бол нэмэлт хүргэлтийн төлбөр авч болно.
5.7. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм, гамшгийн нөхцөл байдал болон бусад хүчин зүйлийн улмаас хүргэлт саатах бүрд Хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдал арилж, хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.
6. БАРАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ
6.1. Soft-ын ажилтан барааг хүргэж, угсарч байрлуулсны дараа Хэрэглэгч барааны тоо, өнгө, хэмжээ, бүрэн бүтэн байдлыг ажилтны дэргэд сайтар шалгаж хүлээн авна.
6.2. Ажилтан зарлагын падаан, баталгааны хуудсыг Хэрэглэгчид хүлээлгэн өгч, падаан дээр Хэрэглэгчээр гарын үсэг зуруулна. Гарын үсэг зурснаар барааг бүрэн бүтэн хүлээн авсанд тооцно.
6.3. Гэмтэл, зөрүү илэрвэл тэр дор нь ажилтанд мэдэгдэж, зураг авч баталгаажуулна. Хүлээн авсны дараа мэдэгдсэн гадны гэмтэл (маажин, цоорхой) тээвэрлэлтээс үүссэнийг нотлоход хүндрэлтэй байдгийг Хэрэглэгч анхаарна уу.
7. БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ
7.1. Бараа гэмтэлтэй (үйлдвэрийн, тээвэрлэлтийн), эсвэл захиалснаас өөр загвар, өнгө, хэмжээтэй ирсэн тохиолдолд Soft өөрийн зардлаар засах, ижил шинэ бараагаар солих, эсвэл төлбөрийг бүрэн буцаан олгоно. Энэ тохиолдолд шимтгэл, хүргэлтийн төлбөр авахгүй.
7.2. Хэрэглэгчийн хүсэлтээр (сэтгэл ханамж, хэмжээ, өнгө таарахгүй г.м.) барааг буцаахыг бараа хүргэгдсэнээс хойш 24–48 цагийн дотор, бараа ашиглагдаагүй, бохирдоогүй, бүрэн бүтэн байх нөхцөлд хүлээн авна.
7.3. Хэрэглэгчийн хүсэлтээр буцаах тохиолдолд барааны үнэ 2,000,000₮-өөс дээш бол 20%, 2,000,000₮ ба түүнээс доош бол 30%-тай тэнцэх шимтгэлийг барааны төлбөрөөс суутгана. Буцаах тээврийн зардлыг Хэрэглэгч хариуцна. Үлдсэн мөнгийг буцаасан барааг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор Хэрэглэгчийн данс руу шилжүүлнэ.
7.4. Захиалгын барааг Хэрэглэгчийн хүсэлтээр буцаахгүй. 7.1-д заасан тохиолдолд энэ хамаарахгүй.
7.5. Хэрэглэгч барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж хүргэгдсэний дараа гаргасан буцаалтын хүсэлтэд 7.2–7.4-т заасан нөхцөл үйлчилнэ.
8. ЧАНАРЫН БАТАЛГАА
8.1. Тавилгын хийц, суурь бүтцэд баталгаа өгөх бөгөөд баталгаат хугацааг баталгааны хуудсанд заана. Баталгаат хугацаанд үйлдвэрийн гэмтэл илэрвэл Soft үнэгүй засварлана.
8.2. Буруу ашиглалт, хүний санаатай болон санамсаргүй үйлдэл, гэрийн тэжээвэр амьтан, ус, гал, Soft-оос бусад этгээд зөөж, угсарсны улмаас үүссэн гэмтэл, даавууны жирийн элэгдэл, өнгө цайралтад баталгаа хамаарахгүй.
9. НӨАТ-ЫН ЦАХИМ БАРИМТ
9.1. Захиалгын И-баримтыг төлбөр баталгаажсаны дараа Хэрэглэгчид олгоно.
9.2. Байгууллагаар И-баримт авах бол төлбөр хийхээс өмнө байгууллагын регистрийн дугаараа Soft-ын ажилтанд мэдэгдэнэ.
10. НУУЦЛАЛЫН БАТАЛГАА
10.1. Soft нь Хэрэглэгчийн нэр, утас, цахим шуудан, хаягийг зөвхөн захиалга биелүүлэх, хүргэх, баталгаат үйлчилгээ үзүүлэх, Хэрэглэгчтэй холбогдох зорилгоор ашиглана.
10.2. Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, чандлан хадгална.
10.3. Вэбсайт нь банкны төлбөрийн картын мэдээлэл хадгалахгүй бөгөөд мэдээллийг шифрлэсэн (HTTPS) холболтоор дамжуулна.
10.4. Хэрэглэгч өөрийн мэдээлэл, захиалгын түүхээ “Миний бүртгэл” хэсгээс харах боломжтой. Бүртгэлээ устгуулахыг хүсвэл Soft-той холбогдоно.
11. ХЭРЭГЛЭГЧИЙН ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
11.1. Хэрэглэгч Soft-ын үйл ажиллагаатай холбогдуулан санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд 7777-0000 утас эсвэл Вэбсайтын чатаар хандана.
11.2. Soft гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор Хэрэглэгчтэй холбогдож, хэрхэн, хэр хугацаанд шийдвэрлэх тухай мэдэгдэнэ.
11.3. Soft-ын өгсөн хариу болон авсан арга хэмжээнд Хэрэглэгч сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх эрхтэй.
12. БУСАД ЗҮЙЛ
12.1. Үйлчилгээний нөхцөлд заагаагүй асуудлыг Монгол Улсын Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ. Үйлчилгээний нөхцөл нь хуулиар Хэрэглэгчид олгосон эрхийг хязгаарлахгүй.
12.2. Soft Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрчлөлт нь дараагийн захиалгад хамаарна. Өмнө баталгаажсан захиалгад тухайн үед зөвшөөрсөн хувилбар үйлчилнэ.